|

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-нд эхэлнэ

 Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-нд эхэлнэ

2017-2018 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-нд эхэлнэ. Тодруулбал ЭЕШ зургадугаар сарын 14-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах шаардлагатай аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг

0 сэтгэгдэл