|

ОУВС-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ ЛХАГВА ГАРАГТ ХУРАЛДАНА

ОУВС-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ ЛХАГВА ГАРАГТ ХУРАЛДАНА

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал ирэх лхагва гарагт буюу тавдугаар сарын 24-нд болно.Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай өнгөрсөн хугацаанд хэлэлцээ хийснээр 440 сая ам.долларын зээл авах эрх үүссэн. Гэхдээ үүнийг Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдэх учиртай юм.

 

Манай улсын хувьд ОУВС-гийн тавьсан шаардлагуудыг эхнээс нь биелүүлж байгаа. Тухайлбал улсын төсөвт тодотгол хийж, татвар нэмж, зардлаа хасахаас болсон. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-нээс хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлээд байгаа билээ.

 
 Сэтгүүлч Ч.Зэвэг

8 сэтгэгдэл