|

Шилтэй загас идэснээс хордлогонд оржээ

Шилтэй загас идэснээс хордлогонд оржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2017 оны 05 дугаар сарын 15-17- ны өдрүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг” туршлага судлах семинарт оролцохоор Баянхонгор аймгийн соёлын газраас 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Мөрөн хотыг зорьсон ажээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Хатгал сумаас шилтэй загас худалдан авч семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцахдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр бүхий төрлийн шилтэй загас өгч, тэд уг бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэгслэснээр хордлогонд оржээ.

 

Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8 иргэн, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 иргэн, Орхон аймагт 3 иргэн гэрээр болон хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим сүлжээгээр холбогдон мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

 

 

 
Сэтгүүлч Ч.Зэвэг

6 сэтгэгдэл