|

Өмнөд Солонгосын Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулжээ

Өмнөд Солонгосын Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулжээ

 

Өмнөд Солонгосын Ардчилсан нам удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга асан Мүн Жэ Инийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Огцорсон Ерөнхийлөгч Пак Гы Хэгийн халааг авах хүнийг сонгохоор Өмнөд Солонгост ирэх сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах гэж байгаа бөгөөд тус улсын улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ тодруулж байна.

Тус улсын хамгийн том нам бөгөөд одоо сөрөг хүчин Ардчилсан нам өчигдөр үдээс хойш Сөүлд болон тус хот орчмын хот суурингуудад нам доторх сунгаа явуулжээ.

Санал хураалтаас өмнө Мүн Жэ Ин өөрийгөө дэмжихийг уриалахын сацуу "засгийн газар болон томоохон бизнесийн байгууллагуудын хооронд бий болоод байгаа бие биедээ тал зассан харилцааг таслан зогсоох болно” гэж амлажээ. Мөн тэрбээр "улс орны эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрт хүртээх болно” гэсэн юм.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Умард Солонгостой эвлэрэнгүй байр суурьтай байдаг Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

18 сэтгэгдэл