|

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХӨЛБӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЖЭЭ


Архангай аймаг дахь Цагдаагийн газраас 2017 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө, спортын уралдаан тэмцээн зохион явуулах хуваарийн дагуу "Заалны хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Эрүүгийн цагдаагийн тасгаас зохион байгуулжээ.

Тус тэмцээнд цагдаагийн газрын төв, орон нутгийн тасгийн нийт есөн багийн 72 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайлчлан өрсөлджээ. Нэгдүгээр байрт Эрүүгийн цагдаагийн тасаг, хоёрдугаар байрт Хотонт сум дахь цагдаагийн тасаг, гуравдугаар байрт Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн баг шалгарсан байна.

Мөн хамгийн олон гоол оруулсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Алтан-очир шилдэг довтлогчоор шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртжээ.

519 сэтгэгдэл