Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт нэр бүхий гишүүд өргөн барив. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалж өгсөн бэ?
-УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж бэлтгээд УИХ-ын даргад өргөн барилаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуультай харьцуулахад гурав дахин их, олон асуудал тусгасан зургаан хэсэг 33 бүлэг, 109 зүйлтэй томоохон хууль гэж хэлж болно. УИХ-аас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн. 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний дүнд тодорхой ахиц дэвшил гарсан. Гэвч цаашид чадахуйн зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хамгийн тогтвортой байх ёстой зүйл бол төрийн алба. Төрийн албыг яаж завхруулж, халж сольж, нэг нь нөгөөгөө халахын төлөө төрсөн юм шиг болсон гажгийг бид өнөөдөр өөрчлөх ёстой. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт заавал орж ажиллах ёстой гэж бодсон. Үүний дүнд хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барилаа. Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай байлгах асуудлыг цогцоор нь хуульд тусгасан гэж ойлгож болно.
-Хуулийн үзэл баримтлалын талаар тодруулна уу. Хууль батлагдсанаар төрийн алба улс төрөөс хараат бус байх бололцоо бүрэн дүүрэн хэрэгжих үү?
-Хуулийн төслийн онцлогийн талаар гуравхан зүйл хэлье. Хуулийн төсөл төрийн албыг улс төрийн албаас аль болох ангид байлгахад чиглэсэн. Мөн улс төрийн оролцоог багасгах гол үзэл баримтлалтай. Төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргаар жишээ авъя. Энэ албан тушаалд томилогдох хүний төрийн албанд ажиллах шаардлагыг өндөржүүлсэн. Сонгуулийн дараа хэн нэгэн улстөрч төрийн захиргааны албан тушаалд хүн тавихад улс төрийн шалгуураар бус төрийн албаны мерит зарчмыг үндэслэдэг чиглэл рүү явж байна. Яамны Төрийн нарийн бичгийн дарга 16 жил төрд ажилласан байх ёстой. Үүнд эрхэлсэн түшмэл буюу яамны газар, хэлтсийн даргаар наймаас доошгүй жил ажилласан хүн байх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог байхаар хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн циклиэс зөрүүлнэ гэсэн үг. Энэ бол төрийн албыг улс төрөөс ангид байлгахад чиглэгдсэн чухал өөрчлөлт гэж хууль санаачлагчид үзсэн. Төрийн албыг тогтвортой байлгах асуудал их чухал. Тиймээс төрийн албанд карьерын зарчим буюу шатлан дэвших тогтолцоог үндсэн зарчмаа болгосон. Ингэснээр сул орон тоо гарсан тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд дотроо сонгон шалгаруулалт явуулна. Хэрэв сонгон шалгаруулалтад төрийн албанаас хүн орохгүй бол төрийн байгууллагуудаас хүн авч болно. Эсвэл нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс ажилд авч болно. Ингэснээр төрийн алба тогтвортой байхын зэрэгцээ чадавхитай ажиллах боломжийг хангаж өгнө.
-Ажилтнаа үндэслэлгүйгээр халсан дарга нөхөн төлбөрийг өөрөө хариуцах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна лээ. Үүнээс өөр хариуцлагыг чангатгасан зүйл заалт оруулж ирсэн үү?
-Төрийн алба маш хариуцлагатай байх ёстой. Үүнийг ч мөн адил Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хууль бус шийдвэр гаргасан төрийн удирдах албан тушаалтан байх юм бол тухайн шийдвэрээс үүдэж гарсан хохирлыг тэр дарга өөрөө төлнө. Үндэслэлгүй, хууль бусаар хүн халах юм бол цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн хүн хариуцна гэсэн үг. Сонгуулийн үр дүнгээр нэг дарга солигдоход ажлаас халагдаад хэдэн жил шүүхээр заргалдаад цалин авдаг жишээ цөөнгүй бий. Тэр хүний цалинг төр буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг гажиг тогтолцоо үйлчилсээр ирсэн. Үүнийг халах ёстой. Халахгүйгээр төрийн алба иргэдэд чин шударгаар үйлчилдэг чадвартай байж чадахгүй. Төрийн албаны зөвлөлийн үүргийг нэмэгдүүлж, хариуцлагыг өндөржүүлж байгаа. Одоо бол Төрийн албаны зөвлөлд хандсаны дараа заавал шүүхийн шатанд очиж байж асуудал шийдэгддэг байгаа. Өөрөөр хэлбэл, халагдсан төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлд хандаж хууль бусаар халагдсан эсэхээ тогтоолгоно. Үүний дараа шүүх дээр очиж цөөнгүй хоног гацдаг. Ингэж явсаар хэдэн сар, жилээр сунжрах тохиолдол бий. Тэгвэл Төрийн албаны хууль шинэчлэгдсэнээр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг цуцалдаг, хүчингүй болгодог эрх мэдэлтэй болно. Ингэснээр төрийн алба илүү хариуцлагатай, янз бүрийн халаа солио байхгүй болно.
-Байгууллага татан буугдах үйл явц хуулийн хүрээнд хэр нарийн ажиллагаатай байдаг вэ. Байгууллага нь татан буугдаж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн нэрээр цөөнгүй хүн ажлаас халагдсан тохиолдол гарсан. Энэ тохиолдолд яах вэ?
-Төрийн алба улс төрөөс ангид байх байдал үгүй болсон. Хуулиар бүх зааг хязгаарыг нь ангилж өгөх хэрэгтэй. Жинхэнэ хэрэг дээрээ татан буугдаагүй байхад татан буугдсан нэр зүүж байгаад хүмүүсийг бүтцийн өөрчлөлт нэрээр халдаг. Аливаа байгууллага татан буугдана гэдэг хуулийн дагуу маш нарийн ажиллагаатай. Халагдсан хүмүүст 36 сарын тэтгэмжийг төлж байж нэг секунд ч байсан хууль үйлчлэх ёстой юм. Одоо бол хэлбэр төдий зүйл болж байгаагийн дээр үүнийгээ далимдуулж хүн халах зөвтгөл байгаа. Үүнийг болих цаг болсон. Ажлын хэсгийнхэн энэ асуудалд анхааралтай, нухацтай хандсан. Өргөн барьсан хуулийн төсөлд тухайн байгууллага татан буугдсан тохиолдолд ажлын байранд өөрчлөлт орсон гэж үзнэ. Түүнээс бүтцийн өөрчлөлт нэрээр үг, үсэг өөрчилж, доторх зохион байгуулалтыг нь нэгтгэж хуваагаад хүн ажлаас халахыг хориглохоор болсон. Татан буугдсан нь тогтоогдсон бол хуулийн дагуу 3-6 сарын тэтгэмжийг нь олгоно.
-Төрийн албаны хуульд бусад улс орноос хэр туршлага судалсан бэ. Манай улсын орчин нөхцөлд тохирох жишээ байсан уу?
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын төрийн албатай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалсан. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлан боловсруулсан. Шинэчлэн боловруулсан хуулиар Төрийн бус байгууллагаас бүрдсэн олон нийтийн зөвлөлийг бий болгох асуудлыг хөндсөн. Хуулийн хүрээнд шинээр байгуулагдах Олон нийтийн зөвлөл нь төрийн үйлчилгээний чанар хүртээмж иргэдэд хүрч байгаа эсэх, ил тод нээлттэй, хяналттай байж чадаж байгаа үгүйд дүгнэлт хийх үүрэг хүлээнэ. Мөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын ажлыг Төрийн албаны тухай хуулиар дүгнэдэг болно. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн гэсэн бүлгийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр албан хаагчдын ажил үүрэг, түүнийг дүгнэдэг системийг тодорхой болгох юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
-
-
Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ
2017-02-07, 17:15 -
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ
2017-01-31, 10:55 -
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана
2017-01-23, 10:39 -
МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ БУЦААХ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
2017-01-19, 11:16 -
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2017-01-17, 09:51
-
Цахилгаан хэмнэх энгийн аргууд
Өчигдөр, 22:19 -
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно
2024-11-21, 16:53 -
ХААН Банк 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг харилцагчдадаа
2024-11-21, 16:39 -
Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо
2024-11-19, 20:14 -
ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ
2024-11-19, 11:58 -
-
Гүржийн сонгуулийн хорооны дарга руу будаг цацжээ
2024-11-18, 12:15 -
-
-
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?
2024-11-13, 11:39 -
-
-
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил Баян-Өлгий, Баянхонгор аймагт
2024-11-12, 11:57 -
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна
2024-11-11, 11:39 -
-
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт зохион байгуулжээ
2024-11-07, 15:46 -
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав
2024-11-07, 10:14 -
-
-
Хадгаламждаа мөнгө нэмээд Фукуок арал руу аялаарай
2024-11-04, 20:41 -
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай боллоо
2024-11-04, 17:50 -
-
-
-
Сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж байна
2024-10-31, 14:24 -
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв
2024-10-31, 13:41 -
Голомт банк тендерт урьж байна
2024-10-29, 19:41 -
18 настай өөртөө өгөх зөвлөгөө
2024-10-29, 13:36 -
Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ
2024-10-29, 11:51 -
-
Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
2017-05-22, 15:12 -
Эцэг Бушийг Техаст оршуулжээ
2018-12-07, 12:45 -
ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР АНХ УДАА ГРАНПРИ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА
2017-08-10, 10:48 -
С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ?
2017-11-30, 09:38 -
Хамгийн өндөр орлоготой алдартнаар Кайли Женнер тодорчээ
2018-11-29, 13:14 -
Түүхэн фото архиваас
2017-02-05, 19:18 -
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс шийдэл эрсэн таван ажил
2017-11-30, 09:20 -
-
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ БУЮУ ШИНЭ МӨРӨӨДӨЛ
2017-08-11, 08:52 -
ИРГЭД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ИЛҮҮ ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ БУЦААН АВЧ ЭХЭЛЖЭЭ
2017-08-11, 08:49 -
-
“1000 ахмадаа баярлуулъя” төсөл нээлтээ хийлээ
2017-02-21, 10:07 -
Архангай руу явах маршрут өөрчлөгдлөө
2018-07-06, 11:02 -
Улсын Ерөнхий Прокурорын орлогч нарыг томиллоо
2019-04-18, 17:18 -
Намын даргаа ичээсэн нийслэлийн МАН
2019-01-24, 09:32 -
60 тэрбумын “Улаан хамгаалагчид”
2017-08-15, 08:52 -
Л.Н.Гумилев: Модун Шанью ба Хүн гүрэн үүссэн нь
2017-01-18, 12:40 -
Манал бурханы тарни, бясалгал
2017-03-21, 12:33 -
Өдрийн цагаар дугхийх 5 шалтгаан
2017-01-12, 21:25 -
Шүрэн хөөрөг атаа жөтөөг зайлуулдаг
2018-02-01, 10:38 -
УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ МОНГОЛБАНКИНД ОЧНО
2017-08-03, 09:49 -
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна
2016-12-16, 11:26 -
А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ
2017-01-13, 13:21 -
-
-
Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
2017-01-17, 17:57 -
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэв
2018-02-02, 10:18 -
ТӨСӨВ ТОДОТГОСОН НЬ
2017-04-17, 10:54 -
МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл
2017-08-09, 11:10 -
Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”
2018-08-06, 08:40
151 сэтгэгдэл