Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфецийг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын эхэнд Израиль Улсын Элчин сайд Ц.Хэйфец Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээг гардуулан өглөө. Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
Хоёр тал эдийн засаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлд голлон хамран ажиллаж байгаа. Цаашид дэвшилтэт технологи зэрэг олон салбарт хамран ажиллах боломж бий гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэж байлаа.
Эх сурвалж: www.president.mn
394 сэтгэгдэл