Нанзаддорж гэгч нь 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж төрийн өмчүүдийг намынхаа болон мөнгөтэй хүмүүст үнэгүй шахуу авч өгсөн этгээд юм.
Нанзаддорж нь 1999 онд Өмч хувьчлалын газрын дарга болж, жилд нэг тэрбум төгрөгөөс дээш үйл ажиллагааны зардалтай эрчим хүч, зам, уул уурхай, дэд бүтцийн 90 гаруй аж ахуйн нэгжийг хувьчлахад оролцсон нэгэн. Ер нь Социалист нийгмийн үед ард түмний хөлс хүч хөдөлмөрийн шимээр босч монголын эдийн засгийг нуруундаа үүрч, мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, олон гэр бүлийг тэжээж байсан үйлдвэр үйлчилгээний газруудыг өмч хувьчлал нэрийн доор хэдхэн хүнд үнэгүй шахуу эзэмшүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн хүн гээд хэлчихэж болно. Хувьчлагдсан төрийн өмчийн компаниудыг зах зухаас нь нэрлэвэл НИК, Талх чихэр, Сүү хувьцаат компани, Баянгол, Улаанбаатар зочид буудлууд, Мах Импекс компани, АПУ архи пивоны үйлдвэр, Геологийн төв лабораторийн өндөр барилга ( тухайн үедээ ) , Говь компани, "ХИД" ХХК , "Налайх" ХХК , Улсын Их Дэлгүүр гэх мэт. Дээрх нэр дурдсан төрийн өмчүүдийн бараг 60%-г одоогийн ерөнхийлөгц Х.Баттулга хувьчилж авсан байдаг. Нэг үгээр хэлбэл төрийн өмчөөр тэрбумтан болсон нөхөр.
Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр тутам нэмэгддэг гаж тогтолцоо бий болсон шалтгаан нь төрийн өмчүүдийг хувьчилж шуналын тулмуудад гарт атгуулсантай шууд холбоотой.
За тэгээд цаашлаад 2015 онд Нанзаддорж улсын стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчүүдийг хувьчлах жагсаалт гаргав. Тэр хувьчлагдах өмчүүдээс дурдвал :
- "Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
-"Дулааны цахилгаан станц-3” ТӨХК
- "Дулааны цахилгаан станц-2” ТӨХК
- "Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
- "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
- "Шивээ-Овоо” ХК
- "Багануур” ХК
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
- "Оргил рашаан сувилал” ТӨХК
- "Кино урлагийн дээд сургууль” ХХК
-"Хөдөө аж ахуйн бирж” ХХК
- "Авто импекс" ХК
-"Монгол шуудан” ТӨХК
- "Монголын цахилгаан холбоо” ХК
- "Хөтөлийн цемент шохой” ТӨХК гэх мэтээр ард түмний аж амьдрал битгий хэл улсын орших эс оршихыг шийддэг салбарууд хувьчлагдахаар болж байв. Дээрх стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчүүдийг хувьчлах ажлыг 2015 оны УИХ-р яаралтай шийдүүлэх захирамж тогтоолыг гаргаж байсан. Энэ линкээр төрийн албан ёсны сайтаас шууд харчихаж болно http://legalinfo.mn/annex/details/6868?lawid=11276
....................................
Нанзаддоржийн хувийн өмчүүдээс дурдвал
1. Нийслэлчүүдийн "Выставка” нэрээр сайн таних үзэсгэлэн худалдааны танхим
2. Нүхтийн амралтын цогцолбор
3. Монгол Улсад ганцхан байдаг Үнэт цаасны үйлдвэр
4. Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
5. Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг
6. Монгол эм импексийн 50 хувийг зарсан гэдэг ч агуулах дахь эмийг актлах нэрээр авч эргүүлэн өөрт нь шахаж мөнгөөр нь худалдаж авсан.
7. Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайг алтны нөөц нь дууссан хэмээн хуурамч материал бүрдүүлэн хувьдаа авч гурван тонн алтыг нь ухаж авсан. Энэ бүгд түүний хөрөнгө. Үүнээс гадна Тээвэрхөгжлийнбанкны 49 хувийгэзэмшдэг байсан.Төрийн байгууллагад ажилладаг, цалингаараа амьдардаг хүн бүхэл бүтэн банкны хувьцааг эзэмших боломж байхгүй. Харин түүнийг банкны хувьцааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж,бэлгэнд авсан гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.
Мөн 1999 онд оросуудаас хүлээж авсан Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 131 км төмөр замын рейлс, бэхэлгээ сэлбэгийг ашиглаагүй удсан гэдэг шалтгаанаар акт тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд арав ч хоноогүй байсан "Бүрхээстхайрхан” компанид хаягдал материал болгож өгсөн хүн.
Нанзаддоржийн 2015 онд АТГ-т албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий Toyota LEXUSES330 болон Toyota загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. "Бобоми”, "Сарны титэм”, "Гурван гол холдинг", "Гурван гол бааз”, "Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг.
Банкны хадгаламжийн тухайд: Хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байх 2015 онд Н.Нанзаддоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь картанд 4 сая 926 мянга 600 ам.долларын үлдэгдэл байсан бол Төрийн банкины төгрөгийн дансанд 2 сая, ХХБ-ны төгрөгийн дансанд 933 мянга, Хаан банкны төгрөгийн дансанд 373 мянган төгрөг, 2011 онд төрсөн хүү "Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай гэж гарч байв. Гэтэл Төрийн өмчийн хорооны даргын сарын цалин 1 сая төгрөг байдаг байх жишээний. ЖИлийн 12 сая төгрөгийн орлоготой хүний цэцэрлэгийн хүүхэд нь хүртэл сая сая долларын хадгаламжтай байх жишээний.
........................................
Хамгийн сонирхолтой нь дээрх Нанзаддорж гэгч этгээдийг ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН гишүүнээр томилчихов.
Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 3-г нь ерөнхийлөгч, 3-г УИХ, 3-г нь дээд шүүхээс томилдог.
АН болон МАН-ы гишүүнчлэлтэй, тэр тусмаа төрийн өмчүүдийг үнэгүй шахуу хувьчилж аваад тэр бумтан болсон нөхдийг эх оронч шударга гэж итгэсээр л төрдөө залсаар байх уу?
эх сурвалж: Инээмтгий хүн
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=836633706543713&id=100005912737967
107 сэтгэгдэл