|

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД СҮҮ, ААРУУЛ ХАНДИВЛАЛАА

Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, "Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. "Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5 цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм. Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна 
гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

65 516 сэтгэгдэл