|

Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэдэн зуун тохиолдлыг олж илрүүлжээ

Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэдэн зуун тохиолдлыг олж илрүүлжээ

 Иллинойс муж улсын ерөнхий прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэрээ Ромын католик сүмийн санваартнууд насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэдэн зуун тохиолдлыг олж илрүүлжээ. Энэ тухай "Associated Press” агентлаг мэдээлсэн байна.

Тус муж улсын Ерөнхий прокурор Лиза Мэдиганы хэдэн сарын өмнө эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүнгээр, Иллинойс дахь Ром католик сүмийн газруудад санваартнуудыг буруутгасан 700 орчим тохиолдлыг илрүүлсэн байна.   

Хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдсан 185 санваартны нэрийг өмнө нь Иллинойс муж улсын 6 сүм олон нийтэд ил болгосон хэдий ч прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар хамгийн багадаа иймэрхүү 500 гаруй тохиолдлыг нэмж олж илрүүлсэн байна.  

montsame.mn

101 сэтгэгдэл