|

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгууллаа

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгууллааГамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгууллаа 

Аймгийн ОБГ-аас Цэцэрлэг суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулжээ. Тус сургуулиар сумын онцгой комисс, штабын 24, мэргэжлийн ангийн 72 нийт 96 хүнийг хамруулан, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх 10 цагийн танхимын, 16 цагийн дадлагын сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтаар штабын бүрэлдэхүүнийг мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, зудын цагийн байдалд ажиллуулж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүлжээ.

Мөн газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн оролцоотойгоор зохион байгуулж, иргэд, ерөнхий боловсролы сургуулийн сурагчдын дунд "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн" буухиа тэмцээнийг зохион байгуулж, мэдлэг олгосон байна. 



185 сэтгэгдэл