Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн
Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн.
Тэгвэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэлээ. Ингэхдээ Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ цаг мөчид Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Шадар сайдын өрөөнд болж байна. Энэ үеэр баяр, наадмын комиссын хуралдаан болж, хуралдааны үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа аж.
732 сэтгэгдэл