|

"АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД" БАРУУН БҮСИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ ҮЛДЛЭЭ

Баруун бүсийг тэргүүлэн плей-оффт шалгарсан Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид” эхний даваанд Баянхонгор аймгийн "Баянхонгор Мазаалай” багтай учраа таарсан. Цувралыг 2:0-ээр "Дайчид” тэргүүлж байлаа. Тоглолтын нэгдүгээр үед Баянхонгороос Баасандорж онцгой тоглолт үзүүлэн 17 оноо авсан юм. Гэхдээ хоёрдугаар үеэс эхлэн архангайчууд тэргүүлсээр өрсөлдөгчөө 123:105-аар буулган авав. Ийнхүү "Дайчид” 3:0-ээр цувралд илт илүүрхэж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тус тоглолтод "Дайчид”-аас М.Хэммондс 27, Г.Баттөр 23, Р.Тюрнэр 23 оноо, 13 оновчтой дамжуулалт өгчээ. Баянхонгороос Баасандорж 22, Ганзориг 16 оноо авав. Харин Алтан дорнодын дайчидтай өрсөлдөх баг хараахан тодроогүй бөгөөд Ховд алтан аргаль, Хөвсгөл нэг үе багуудын цувралын 3 дахь тоглолт маргааш буюу мягмар гарагт 18,00 цагаас МУИС-ийн зааланд болно.

686 сэтгэгдэл