Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн байгууллага, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны явцын үнэлгээний журмыг шинэчлэн баталлаа.
Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах зорилгоорэнэхүүявцын үнэлгээ хийх журмыг шинэчлэн баталжээ.
Журамд зааснаар нийт 11 үзүүлэлтээр явцын үнэлгээг хийх бөгөөд журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агентлаг, сумын үйл ажиллагааны явцын үнэлгээний самбар ажиллуулж, аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс явцын үнэлгээг агентлаг, сум тус бүрээр гаргаж сар бүр нээлттэй байршуулах юм байна.
Montsame.mn
158 сэтгэгдэл