|

Хуралдаа суулгүй зугтсаны шагнал-БСШСЯ-ы сайд гэнэ үү?

Хуралдаа суулгүй зугтсаны шагнал-БСШСЯ-ы сайд гэнэ үү?

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 2018 оны 11 сарын 30 н-ы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцсэн билээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу  45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
 
Хачирхалтай нь уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцоогүй. Тэрээр өмнөх өдөр нь ямар нэгэн тайлбар шалтгаан хэлэлгүйгээр утсаа салган, гадагшаа явжээ.
 
Үүнд  нь Ерөнхий Сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 26 гишүүн нь ихэд гайхсан аж.
Гэвч түүний гэнэт гадаад явж, 26 гишүүнээсээ "урваж", хурлаа тасалсны шалтгаан ил болж эхэлжээ.
Тодруулбал түүнийг Ц.Цогзолмаагийн оронд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдад нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдлагын хүрээнд ярилцаж буй аж.
 
Г.Мөнхцэцэг нь 
 
1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль
1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр
2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
 
1995-1998 онд "Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч,
1999-2000 онд "Зууны мэдээ” сонинд албаны дарга,
2000-2004 онд "Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан,
2004-2009 онд "Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж буй ажээ.
 
 
Э.Мягмар
sonin.mn

398 сэтгэгдэл