|

Архангайд хүчтэй салхи дэгдэж, таван гэр нуржээ

Архангайд хүчтэй салхи дэгдэж, таван гэр нуржээ

Архангай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи өчигдөр дэгджээ. Хүчтэй салхины улмаас зусландаа гараад байсан таван малчин айлын гэр нурсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Иргэд говийн угалзтай адил шуурга боллоо гэж байгаа ч энэ нь борооны өмнө боссон салхи ажээ.

"Архангайд бороо ороогүй удаж байна. Саяхан зүүн сумдаар бага зэрэг бороо орсон. Аймгийн төв болон баруун сумдаар хуурайшилт ихтэй байгаа учир шороон шуурга их болох төлөвтэй байна” гэж тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ. 


177 сэтгэгдэл