|

Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  30-35 градус, бусад нутгаар  шөнөдөө  6-11 градус, өдөртөө 25-30 дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар  шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус,  өдөртөө  21-26 градус, бусад нутгаар  шөнөдөө 6-11 градус, өдөртөө  25-30 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12  метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулааан байна.


0 сэтгэгдэл