|

Ким Се Руны аав ДЭЛГЭРЭНГҮЙ мэдэгдэл хийлээ


Талийгаач Ким Се Руны аав үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдэгдэл гаргажээ. 
Тэрээр уг мэдэгдэлдээ "Жүжигчин Ким Сү Хён болон түүний харьяа агентлагт учирч болох хохирлыг хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд багасгах зорилгоор нэр хүнд бүхий хуулийн фирмийн тусламжтайгаар боловсруулсан Gold Medalist-ийн анхны мэдэгдлийг бид сайтар хянаж үзсэн. 
Тэд зөвхөн нотлох баримтыг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр л анхаарлаа хандуулсан улс төрийнхөн шиг мэдэгдэл гаргасан мэт санагдсан. Энэхүү ярианд нь олон нийт итгэх болов уу? 
Gold Medalist агентлагийн зүгээс Ким Се Рунд 13 сарын дараа дотор 700 сая вон эргүүлэн төлөх тухай албан бичиг илгээхдээ хууль ёсны дагуу мэдэгдэж буй хуулийн дагуух үйл явц гэдгийг хэн нь ч хэлээгүй. Тэр уг мэдэгдлийг хүлээн авсныхаа дараа агентлагийн төлөөлөгч бүртэй холбогдохыг хичээсэн боловч хэн ч түүнд хариу өгөөгүй. Тиймээс Се Рун уг шийдвэрийг агентлагийн шийдвэр үү, эсвэл Ким Сү Хёны шийдвэр үү гэдгийг мэдэхийн тулд үргэлжлүүлэн холбоо тогтоохыг хичээсээр байсан. 
 
 
Эцэст нь Ким Се Рун Ким Сү Хёнтой хамт авахуулсан зургаа нийтэлж, ямар нэгэн хариу үйлдэл гаргахыг нь хүлээсэн. Гэсэн хэдий ч юүтүбэр И Жин У түүний тухай тохуурхсан өнгө аястай бичлэг нийтэлж, багаасаа кино урлагт хөл тавьсан учраас нийгмийн харилцаанд оролцох хувь хүний хөгжил дутмаг гэж мэдэгдсэн. Тэрээр мөн охиныг минь ажилчидтайгаа зүй бус харьцдаг, эрх мэдэлд автснаасаа болж төөрөгдөлд орсон нэгний төгс жишээ гэж нэрлэсэн. 
И Жин У эдгээрийг яагаад шалгаж үзээгүй байж өөрийн санал бодлоо үнэн мэтээр ярьсан юм бэ? Энэ нь цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Түүнд бусдыг өрөвдөх сэтгэл, ёс суртахуун гэж байна уу? 
Мөн охиныг минь кофе шопт цагийн ажил хийж байгааг нь үгүйсгэн их хэмжээний өртэй ч мөрийтэй тоглоом тоглодог гэх мэдээлэл цацсан. Охин минь хэнд ч кафед ажиллаж байгаа тухайгаа тайлбарлах өргүй. Түүнийг кафед хичээнгүйлэн ажиллаж байгааг нь батлах сурвалжлагчид ч бий. 
Се Рун өөрийнх нь тухай бусад хүмүүс юу ярьж буйгаас үл хамааран амьдралаа урагшлуулахыг л хичээж байсан. И Жин У энэ бүх мэдээллийг өгсөн найз гэх хүнийхээ мэдээллийг өгөх хэрэгтэй. 
Ким Се Руны оршуулах ёслолын үеэр Солонгосын кино урлагийн салбарын олон хүмүүс ирж хүндэтгэл үзүүлэхийн сацуу нэг уран бүтээлд хамтарч байсан найруулагч, бие хамгаалагчид, арын албаныхан гээд тоо томшгүй олон хүн ирсэн. Гэтэл Gold Medalist агентлагийн зүгээс үүсгэн байгуулагчдынх нь нэг гэхэд хилсдэхгүй хүнийхээ оршуулгад нэг ч хүн ирээгүй" гэжээ. 
 
Юүтүбэр И Жин У


https://news.zindaa.mn/51es

0 сэтгэгдэл