|

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн дээгүүр автомашинтайгаа гарсан хэрэг гарчээ


"ХУД-ийн 19–р хороо, Зайсангийн замд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийг шалгахад Lеxus570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна. Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. 

0 сэтгэгдэл