|

Архангай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өнөөдөр 12:52:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. 
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Тодруулбал магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин балл гэдэг нь газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Газар хөдлөлт нь байгалийн үзэгдэл учир айж сандралгүй гамшгийн үеэр хэрэгжүүлэх арга хэмжээг авахыг онцгой байдлын албанаас зөвлөв.  

0 сэтгэгдэл