|

Өв соёл, сүр хүчийн бэлгэдэл “SplendorPlus” алтан картыг танилцуулж байна


ХААН Банк ЮнионПэй картын үнэнч харилцагчдадаа зориулан тансаг хийц, өвөрмөц загвар бүхий “SplendorPlus” алтан картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ. Энэхүү карт нь Монголын түүхэн өв соёл, сүр хүчийг илэрхийлэх Алтан гэрэгэнээс сэдэвлэсэн бөгөөд хязгааргүй эрх мэдэл, эв нэгдлийг бэлэгдэн бүтээгдэж, эрхэм харилцагч таны гарт очиход бэлэн боллоо.
Алтан гэрэгэ нь Их Монгол Улсын үед элчийн онцгой бүрэн эрхийг илтгэж, эзэнт гүрний аль ч өнцөг булан бүрд саадгүй зорчих баталгаа болж байсан төдийгүй дипломат харилцаа, худалдаа арилжааг дэмжихэд чухал ач холбогдолтой байсан юм. Энэхүү бахархалт түүхэн үнэт өвийг орчин үеийн санхүүгийн дэвшилтэт бүтээгдэхүүнтэй хослуулсан “SplendorPlus” алтан карт танд дараах давуу талуудыг санал болгож байна.
  • Гадаад гүйлгээний шимтгэлгүй,
  • БНХАУ-д картаар худалдан авалт хийх бүрд үнийн дүнгийн 1%-ийг буцаан олголтоор авах боломжтой (Буцаан олголтын дээд хэмжээ: 200,000₮),
  • Dragon Pass олон улсын ВИП лоунжид үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй,
  • KLOOK цахим худалдааны вэбсайтаас худалдан авалт хийх бүрд 50% хүртэлх хөнгөлөлт эдэлнэ,
  • Гэр бүлийн гишүүддээ 3 хүртэлх дэд карт авч болно,
  • UnionPay U Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
Эхний 50 харилцагчид зориулсан онцгой урамшуулал:
Та “SplendorPlus” алтан картыг анхлан захиалсан эхний 50 харилцагчийн нэг болсноор “Amidaria Studio”-той хамтран бүтээсэн чамин хийц бүхий гарын бэлгийн эзэн болно.
Хэрхэн захиалах вэ?
  • Шинээр “SplendorPlus” алтан карт захиалахыг хүсвэл Khan Bank аппликэйшний “Шинэ карт” цэсээр,
  • Алтан картын харилцагч бол Khan Bank аппликэйшний “Хугацаа сунгах” цэсээр хандаарай.
Карт шинээр захиалах заавартай танилцах бол ЭНД, хугацаа сунгах заавартай танилцах бол ЭНД дарна уу.
Ташрамд дурдахад, 2024 оны 12-р сарын 31-нийг дуустал ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ-д ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийн буцаан олголт авах боломжтой. Та шинээр “SplendorPlus” алтан карт захиалан, энэхүү урамшуулалд давхар хамрагдаарай.
Урагшлах замдаа итгэл төгс байж, бахархалт түүхээ мэдрэхийг хүсвэл “SplendorPlus” алтан картыг сонгоорой!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

0 сэтгэгдэл