Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 95,1 хувийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.
Тэрбээр 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ийнхүү ажлаа үргэжлүүлэхээр болжээ.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон Б.Цэрэннадмидын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “135 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 33 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 281 сая төгрөгийн 2 орон сууцтай, 100 сая төгрөгийн Toyota, Harrier, Toyota, Hilux маркын 2 машинтай, 89 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай /Адуу-11, Үхэр-52, Хонь-207, Ямаа-200/, 45 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 газартай, 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 19 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 82 сая төгрөгийн зээлтэй байна.
Б.Цэрэннадмид 2020-2023 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан 3 жилийн хугацаанд орлого нь 28 сая төгрөгөөс 135 сая төгрөг болж , эзэших нэг газартай байсан түүний хувьд 45 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 газартай болж НЭМЭГДЖЭЭ.
https://www.arslan.mn/social/local/659701.shtml
0 сэтгэгдэл