|

Архангай аймгийн Засаг даргаар Д.Батжаргалыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

 

Архангай аймгийн Засаг даргаар Д.Батжаргалыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

 

Архангай аймгийн ИТХ хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлсөн. Улмаар тус хурлыг хууль бусаар хуралдсан гэж тус аймаг дахь Ардчилсан намынхан үзэж байсан ч дараагийн хуралдаан товлогджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан болж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

АН-ын бүлгээс М.Батжаргалыг нэр дэвшүүлэн илээр санал хураахад төлөөлөгчдийн 60,5 хувь буюу АН-ын 20, МАН-ын 3 төлөөлөгч дэмжсэнээр Ерөнхий сайдад уламжлахаар болсон аж.

Хуралдаанд 39 төлөөлөгчийн 38 нь оролцжээ.


0 сэтгэгдэл