Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 537 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.О нь нягтлан А.М, О.С нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох зэргээр хувьдаа мөнгө завшиж, Төрийн санд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
0 сэтгэгдэл