Тэргэл сарны баяр нь эрт дээр үеэс үүсч, Хятадын Хан гүрний үед дэлгэрч, Тан гүрний эхэн үед бүрэлдэн тогтож, Сүн гүрний дараа давамгайлан дэлгэрчээ.
Тэргэл сарны баяр жил бүрийн билгийн тооллын наймдугаар сарын арван тавны өдөр тохиодог. Тэргэл сарны баяраар эрт дээр үеэс саран дээр тахил өргөх, сарыг шүтэн бишрэх, саран боов идэх, дэнлүү наадах, дарс уух зэрэг ардын зан заншлыг үйлддэг байв. Урт хугацаанд тэргэл сарны баяраар ард олон эвлэлдэн нэгдэхийг бэлгэдэж, төрсөн нутгаа дурсан, ахан дүүсийнхээ хайр хүндэтгэлийг санаж, намрын ургац арвин хураах ба аз жаргалыг хүсэн ерөөж, өв соёлоо өнгөлөг, нандин болгон төлөвшүүлэхийн өлзий дэм болгодог байв.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |
0 сэтгэгдэл