|

Ханш нээхийн утга учир

Монгочууд эрт дээр vеэс цаг тоололын одон гараг, наран, саран, манай дэлхийн хоорондын холбоо харилцаа, хєдєлгєєн хєгжил, ан амьтан, мал аж ахуй, жигvvртэн шувууд шавьж хорхой гэх мэт амьд байгалийн хєдєлгєєн, холбоо шvтэлцээ, зохицолын хууль зvй тогтолыг нарийн тусгасан шинжлэх ухааны єндєр мэдлэгтэй байжээ. Улмаар Чингэс хааны vеэс эхлэн Монголчууд дорно дахины ард тvмний нэгэн адил бО жилийн хуанлийг цаг тооны бичгийг ахуй амьдралдаа нийтлэг хэрэглэж ирсэн байна. Монголчууд жаран жилийг хуанлийг дэлгэрэнгvй ба товч хоёр янзаар хийж жил, улирал" єдєр, сар, цаг ямар байхын нарийн тодорхойлж тvvнийг бvтээлчээр мєрддєг байсныг тvvх шастирт єгvvлжээ. Нэгэн жилийг хавар, зун намар, євєл гэсэн дєрвєн их улирал хэмээн нэрлэж, улирал тус бvрийг зургаан бага улирал буюу бvгд хорин дєрвєн улирал болгон хувааж, бага улирал тус бvрийг 5.5 хоногт хуваан бvгд далан хоёр эргэлт болгодог байжээ. Тэр их бага улирлын эргэлтэд заавал болдог одон гараг, газар дэлхийн цаг агаарын бодит vзэгдэл vйл явцыг нарийн заан тодорхойлж тvvнд ажил амьдралаа зохицуулж ирсэн билээ.Ханш нээх гэдэг бол хаврын их улиралын доторхи зургаан бага улирлын тавь дахь нь юм. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны, хаврын дунд vед тохиодог бєгєєд аргын буюу нарны зурхайн ёсны 4-р сарын 5 буюу зургааны єдєр тогтмол эхэлдэг Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос-арилан цэлмэж, солонго анх удаа татаж, морин хараацай шувуу ирнэ. Энэ єдєр амьд байгалийн алив амьдрал сэрж сэргэн хорхой шавьж хєдєлж, ичсэн тарвага зурам нvхнийхээ ам уруу харж хэвтэнэ. Бургас модны гєлєг ургаж эхэлдэг. Ямар ч хvйтэн байлаа гэсэн булгийн ус оргилж, голын мєс ханзарч халиа гvйн захалдаг. Ханш нээх эл улирлыг монголчууд ээлтэй сайн гэж vзэж морьд ба сувай гvvний дэлийг авч, дєрвєн настай vрээдийг засаж хєнгєлдєг. Ханш нээснээс хойш хонь малын хашаа саравчийг засварлан єтєг бууцийг малтах ямааны ноолуур самнах ажлыг хийнэ. Харин сор ноолуур нь хєдєлсєн тул vслэг Ан амьтныг агнахыг энэ улирлаас эхлэн цээрэлдэг байжээ. Тvvнчлэн малын бууцаар тариа ногооны газрыг бордох, мод тарих зэрэг ажлыг энэ улиралд хийдэг заншилтай. Дорно зvгийн ард тvмэн ялангуяа хятадын ард тvмэн ханш нээх єдрийг гэгээн тунгалаг сайн єдєр хэмээн билэгшээн дээдэлж євєг дээдсийнхээ шарил онгоныг хvндэтгэн тахидаг заншилтай ажээ. Хятадын зурхайчид ханш нээх єдрийг тэмдэглэхдээ шар зурхайгаа зурж тухайн жилийн зун намар ямар болохыг тодорхойдог байжээ. Тvvхийн баримтаас vзвэл энэ зууны эхээр манай нийслэл хотын Амгаланбаатар дvvрэгт хятад иргэдийн бvтээсэн хоёр дуган сvм байжээ. Хойд сvмд байдаг эрлэг номун хаан болох Дамдин чойжоо гэдэг бурханыг сvмээс гарган урьд дуганд ёс тєртєй залж зун намар нь салхитай шинжтэй байх бол жууз тэргэнд авч явна. Бороо хуртай байх шинжтэй бол ёслолд ороцогчид цув ємсєж авч явна. Хуурай гантай байх бол нарны халх барьж явдаг байсан гэнэ. Тvvнчлэн хуучин онд нас барсан хvмvvсийн нэрсийг цаасан дээр бичиж Дамдинчойжоо бурханы ємнє барин тvvнийг шатааж vнсийг цаасан ташуур шилбvvрээр шавхуурдан туушиндах ёс vйлддэг нь талийгаач нарынхаа сvнсийг тєрлєх нутаг усанд нь буцаан буй сайн vйл хэмээн vздэг байжээ. Эл ёслол дуусмагц Дамдин чойжоо бурханаа урд сvмд байрлуулан улмаар євєг дээдэс тєрєл тєрєгсєдийнхєє шарил дээр очин тэднийгээ дурсан хvндэтгэдэг байжээ. Намрын дунд сарын арван тавны єдєр ханшаа хаах vеэс урд дуганаас Дамдинчойжоо бурханаа хойд дугандаа залдаг. Энэ vед шар зурхай зурж ирэх євєл цас зудтай байх шинжтэй бол дах дэгтий ємсєн ёслолоо vйлдэнэ. Ханш хаах єдєр Хятадын еэвэн сартай давхцдаг бєгєєд намар хураан авсан vр тариа, жимс ногооныхоо дээжийг нас барсан хvмvvсийнхээ шарилд єргєж тарвас хагалан, амтат идээ будаагаар дайлж цайлцгаан бурхан тэнгэрээ тахидаг байжээ. Харин монголчууд ханш хаах зан vйл хийдэггvй бєгєєд одон зурхайгаар тодорхойлсон цаг агаарын шинжийг маш их сонирхож, єєрсдийнхєє зурсан шороо vхрийнхээ зурхайтай харьцуулан vзэж аж амьдралдаа бvтээлчээр ашигалдаг уламжлалтай байжээ.

1 сэтгэгдэл