|

Ц.Элбэгдорж Л.Гантөмөр тэргүүтэй АН-хан Баялгийн санг эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан билээ.
Уг хуулийн үндсэн зорилго нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэд тэгш хүртэж, баялагтаа эзэн болох юм. Үүнийг бодит ажил хэрэг болгож өчигдөр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг Монголбанканд нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цан цохисон. Ингэснээр иргэн бүр хуримтлалын данстай болж, тус дансанд нь байгалийн баялгийн үр өгөөж хуримтлагдах юм. Харин үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эсэргүүцэж өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Тодруулбал тэр бээр, “Түүний цохисон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ ? 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө хөлстэй суга руу хүссэнээр нь лав чихэж өглөө” гэж жиргэсэн байна. Энэ нь Ц.Элбэгдорж байгалийн баялгийг ард иргэдэд тэгш хүртээхийг эсэргүүцэж байна гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар системийн авлигатай тэмцэж, байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшиж хөлжих бус Монголын ард түмэнд баялгийг тэгш хүртээх реформыг хийж байгаа билээ.
Ерөнхийлөгч асан Ц.#Элбэгдорж нь Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалын хэрэгт холбогдсон бөгөөд одоо гадаад улсад амьдарч байгаа юм. Нэгэнтээ тэр бээр "хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" гэж хэлж байснаа ийнхүү мартаж гадаад улсад орогнож байна.

0 сэтгэгдэл