Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 15. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр томоохон материаллаг алдагдал гарч болзошгүй. Энэ нь таны ажил хэргийг зогсоож чадахгүй. Таны амжилтад хүрэх замын хэсэгхэн зуурын саад тотгор юм. Санаачлагыг өөртөө ав. Таны хийж чадахгүй тийм ажил хэрэг байхгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа.
ҮХЭР (4/20-5/20)
Хар энергийн жинхэнэ довтолгоон болох магадлалтай өдөр. Хамгийн сайн арга нь эвлэрэх явдал. Хэрвээ танаас ямар нэгэн юм авахыг хүсвэл хүссэнээс нь ихийг өг. Болгоомжтой байхгүй бол дотоод хүч эрх чөлөөний илрэл чинь дотны хүнтэйгээ харьцах сайхан харилцааг эвдэх болно. Дотны, хүмүүстэйгээ харилцсанаар эмэгтэйчүүдэд нулимс уй гашуу ирнэ. Та өөртөө материаллаг болон сэтгэл санааны асуудлуудыг тээж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Элдэв зүйл худалдан авахад тохиромжтой үе. Сэтгэлийн хөөрөлд бүү автаарай. Худалдан авах гэж буй зүйл тань танд үнэхээр хэрэгтэй эсэхийг сайн бод. Хямгатай байж, зугаа цэнгэлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Хайр сэтгэлийн харилцаа өнөөдөр арын фононд очиж болно. Олонхид нь ганцаар байх, эмчилгээ хийх эсвэл ажилдаа өөрийгеө зориулах хүсэл төрнө.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хоёрдмол өдөр. Нэг талаас уран бүтээлч шинжтэй байж бүх хүмүүсийг юу хийж байгааг хувийн зүгээс сонирхох болно. Нөгөө талаас түрэмгий үйлдэл хийн сонирхолтой болж элдэв туршилт сорилт хийхийг оролдоно. Шаардлага ажил төрөлд эрч хүчээ бүү зарцуул.
АРСЛАН (7/23-8/22)
Ихэнх хүмүүс өнөөдөр асуүдлуудаа амархан шийднэ. Та шинэ ажил хэргээ эхлүүлэхэд эрч хүч байна. Та битгий залхуур. Өнөөдөр та хүмүүсийн зовлон жаргалыг ойлгож, тэдний итгэлийг хүлээх чадвартай байна. Хүн бүртэй ойлголцолд хүрнэ. Дотны хүмүүстэйгээ ойлголцож, харьцаагаа бэхжүүлэх цаг үе. Найзуудтайгаа уулзах цаг гарга. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз.
ОХИН (8/23-9/22)
Идэвхигүй өдөр боловч ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Амьдралын болон сексийн хүч аажмаар өснө. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа та хуурч, буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Эрч хүчээ бэхжүүл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хөл үймээн ихтэй, цаг зав маш их дутагдах өдөр. Иймээс чухал уулзалт, шуудан харилцаа саатах магадлалтай. Хамт ажиллагсад эсвэл нэг ангийнхантайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй. Боломжгүй зүйлийг бий болгохыг бүү хичээ. Хэд хэдэн ажлыг хөөцөлдөлгүй, тайвширч ямар нэг зүйл дээр төвлөр. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хамгийн хайртай хосууд ч нэгнийгээ хуурч, үүнийхээ төлөө төлөөс төлнө. Танд материаллаг байдлаа шийдвэрлэх олон төлөвлөгөө байгаа ч та өөрөө төвлөрч чадахгүй байна. Хамтрагсадтайгаа харилцах, түүний дотор гэрлэлтэд ноцтой өөрчлөлтүүд гарч болно. Хэрэв харилцаанд цав гарсан бол, тэднийг аятайхан наахыг оролд.
НУМ (11/22-12/21)
Хувийн амьдралд таагүй асуудал үүсч ажил дээр чинь гарсан албан тушаалын өөрчлөлт таны сэтгэлд огт нийцэхгүй. Удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Муу мэдээ таныг сэтгэлийн тайван байдлаас гаргаж, гүн дарамтанд оруулж болзошгүй. Архаг өвчин сэдэрснээс бие тавгүйтэж мэднэ.
МАТАР (12/22-1/19)
Даргатайгаа харьцаа муугүй байна. Сэтгэл дундуур хэн нэгэн хүн маргаан үүсгэхийг оролдоно. Түүнд тантай тулах хүч алга. Та ганц харцаараа л түүнд давуу байдлаа мэдрүүлж чадна. Өөрийн хүчиндээ бүү эргэлз. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй бай.
ХУМХ (1/20-2/18)
Таны зан ааш тогтворгүй байна. Санхүүгийн хангамжийн асуудлаар маргаан сөргөлдөөн үүсч мэднэ. Энэ өдөр та хайр сэтгэлийн үл бүтэх харьцаа тогтоож мэднэ. Өнөөдөр санхүүгийн асуудал шийдвэрлэж, санхүүтэй холбоотой хэлэлцээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь дээр. Хэт ядрахаасаа болгоомжилж, эртхэн унтаж амрах хэрэгтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Өдөр тутмьн ажлын хажуугаар шаардлагатай бөгөөд үнэхээр ашигтай үйл хийнэ. Та хувь заяанаасаа тасалбар хүлээн авна. Туршлага солилцох, эрүүл мэндээ бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагаа эхлэх, бэлэг бэлэглэхэд тохиромжтой өдөр болно.
0 сэтгэгдэл