Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 3. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад таагүй. Идэвхгүй үлбэгэр байхаас зайлсхий. Эрч хүчээ бүү сулруул. Харин чухал ажлаа түр хойшлуул. Бичиг баримт бүрдүүлэхдээ туйлын анхааралтай бай. Урьдчилан бүх зүйлийг судлалгүйгээр гарын үсэг бүү зур.
ҮХЭР (4/20-5/20)
Амьдралын эрч хүч сөрөг бүст байрлаж байна. Иймээс үйл ажиллагаандаа болон амралт, нойрондоо ихээхэн анхаарал тавих хэрэгтэй болно. Өнөөдөр та өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын сүүлээр санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Энэ бол урхи байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зарим нэг нь шийдвэрийг зөвхөн өөрийн үзэмжээр гаргах хүсэлтэй байна. Ажил хэргийн хамгийн гол зүйл нь өндөр зохион байгуулалт, үр ашиг гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ хээнцэр байдалд шунахгүй байж чадвал санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зөв алхам хийнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэрэг явуулах хуучин холбоогоо сэргээхэд таатай өдөр. Та зорьсондоо тууштай гэдгээ харуулах хэрэгтэй. Шинэ ажил авах болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Таны амьдралдаа итгэлгүй байдал чинь ажилд чинь нөлөөлнө шүү. Тиймээс та энэ үзэл бодлоо хая. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Өөх тостой хүнснээс татгалз.
АРСЛАН (7/23-8/22)
Таны хуучин асуудлууд балаг тарих бололтой. Сэтгэлээр бүү уна. Түншүүдийн хөрөнгө оруулалт нэр хүнд тань цаашдын карьерт нөлөөлнө. Эр зориг, самбаа, гэнэтийн үйлдэлд огцом хариу өгөх чадвар таны мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай байна.
ОХИН (8/23-9/22)
Албан хүрээнд болон хичээл сурлагад сонирхлын зөрчил үүснэ.Төлөвлөсөн ажилд ямар нэгэн саад тотгор учирвал та өөр арга зам хайж эхэлнэ. Энэ шинэ тактик танд амжилт авчирна. Шийдэмгий шургуу бай. Зарим нөхцөл байдалд буулт бүү хий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Улс орны хямралт, ээдрээт байдлаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Өөрийн ажилд шинэ санаа гаргахад анхаар. Эрч хүч гарга. Энэ өдөр бодсон санасан зүйл тань ойрын өдрүүдэд амьдралд хэрэгжих бололтой. Ойр дотны хамаатнуудын асуудалд таны оролцоо, бас багагүй зардлыг шаардана.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Тааламжгүй өдөр. Албан уулзалт болон дурлалын болзоо тогтоох хэрэггүй. Харилцан ойлголцож чадахгүйд хүрнэ. Зарчмын асуудалд халуун маргаан үүсэх, эсвэл шударга бус үйлдлийг зөв биш шүүж болно. Бүхий л ажил хэргээ өдрийн 2 дахь хагаст амжуул, энэ үед таагүй нөлөө буурсан байна. Удаан хүлээсэн аяллаа хойш тавьж, нэмэлт алба, үүрэг гүйцэтгэх ёстой болох нь.
НУМ (11/22-12/21)
Танд шинэ ажил санал болгох эсвэл тушаал дэвшүүлэх тухай мэдэгдэнэ. Мөнгөн шагнал авна. Хэтэрхий бардах хэрэггүй. Хүмүүсийн атаархал ихсэж далдуур хорлол хийхийг завдах тул болгоомжил. Танд хүчтэй мэдрэмж төрөх агаад үүнтэйгээ тэмцэхэд бэрх байна. Ойр дотныхоо хүмүүстэй илэн далангүй ярилцах зав гарга.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэс гэр орны ажил хийхэд бүтээлчээр хандуулж, гарынхаа урыг гаргах боломж өгч байна. Түүнээс гадна хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг арайхийн цэгцлэх гэнэтийн шийдэл гарч ирнэ. Ойр дотныхоо хүмүүсийг хамтран ажиллахад нэгтгэ. Худалдаж авсан зүйлүүд тааламжтай байна. Барилга барьж, засварлаж эхлэхэд тааламжтай.
ХУМХ (1/20-2/18)
Өглөөнөөс авахуулаад л их ажилтай байх болно. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны ажлын ачаалал ихэснэ. Мэргэжил нэгтнүүдтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Өдрийн турш ажиллахдаа ойр ойрхон завсарла. Биеийнхээ чилээг гаргаж, нүдний дасгал хий. Хамгийн чухал нь өөрийгөө хянах чадвараа бүү алд.
ЗАГАС (2/19-3/20)
Ойрын өдрүүдэд санхүүгийн асуудлаа шийдэх гэрээнд гарын үсэг зурах, арилжаа наймаа хийхэд таагүй. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүст болгоомжтой ханд. Тэд найдваргүй түнш тул бусдын эсвэл таны болгоомжгүй байдал ноцтой хор хохирол учруулна.
1 сэтгэгдэл