/Монгол орны цэвдгийн тархалтын зураг”. 1:1000 000 масштабтай (Я.Жамбалжав ба бусад, 2016/
Уур амьсгалын өөрчлөлтөөс Байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Цөлжилт:
Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 45.0 хувь нь сул, 28.5 хувь нь дунд, 8.5 хувь нь хүчтэй, 0.6 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Бусад ой, газар тариалан, нуурын талбай 15.4 хувьд хамаарч байна. Зүүн талын Хашаат, Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумын нутаг цөлжилтөд илүү өртөөд байна.
Гол мөрний ширгэлт, цэвдгийн гэсэлт:
Сүүлийн жилүүдэд цэвдэг бүхий Цахир, Хангай, Тариат сумдад цэвдгийн гэсэлт эрчимжиж байна. 1971 оны цэвдгийн судалгаа болон 2016 онд хийсэн судалгааны дүнгээр Хангайн нурууны хэмжээнд цэвдгийн урд хил 94 километрээр хойшилж, гадаргын өндрийн хувьд 900 метрээр дээш шуугдсан гэсэн дүн гарчээ.
2022 оны усны тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд833гол горхиос35,838булаг шандаас32,214нуураас15,45рашаанаас1 ширгэсэнгэсэндүн гарсанбайна.
0 сэтгэгдэл