|

Энэ амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна


Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна.
Хур тунадас: 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15-нд цас орно, бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-26 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

0 сэтгэгдэл