|

АРХАНГАЙ: Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 62 буюу 20.6 хувиар буурчээ



Аймгийн хэмжээгээр энэ оны эхний 8 сарын байдлаар 244 гэмт хэрэг гарч, 199 хүн гэмт хэрэгт холбогджээ. Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 87 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 864.7 сая төгрөгийн хохирол учирсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 10.1 хувийг бүлэглэж 26.6 хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан 117 хүнийг албадан саатуулж, 238 хүнийг баривчилсанбайна. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 62 (20.6%) тохиолдлоор, гэмт хэргийн холбогдогчийн тоо 48 (19.4%) тохиолдлоор тус тус буурсан аж. Харин 8 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 33.3 хувиар өсжээ.

0 сэтгэгдэл