Гэмт хэргийн улмаас 26 хүн нас барж, 114 хүн гэмтэж бэртэн, улс болон иргэдэд 1512.8 сая төгрөгийн хохирол учирчээ.
Бүртгэгдсэн нийт хэргийн 7.5 хувийг бүлэглэж, 13.0 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 536 хүнийг албадан саатуулж, 236 хүнийг баривчилсан байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 13.1 хувиар буюу 46 тохиолдлоор өссөний дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30.4 хувиар буюу 7 тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 58.2 хувиар буюу 82 тохиолдлоор өссөн байна.
1 сэтгэгдэл