Гэхдээ МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийснээр бүх зүйл цэгцэрч "САРАЗ МАЁОР” гэгч болно гэж бодож байсан бол эхнээсээ л эвгүйцэж эхэлсэн. Тухайлбал жагсаалтаар орж ирэх 48-д эгдүүцэн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар бачуурч байгаагаа ч нуулгүй, үзэж тарахад ойрхон гэдгээ илэрхийлж байв.
Гэтэл одоо бас нэгэн асуудал өндөр авч эхэллээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн квотын асуудал. Багагүй маргаан дагуулж эхэлсэн энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хороон дээрээ эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тохирцгоосон. Гэтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ж.Сүхбаатар, Т.Доржханд хоёрын саналыг дэмжээд ангийн дарга Г.Занданшатар "давуу байдлаа ашиглан” 40 хувь болгож орхисон.
Эндээс харахад УИХ-ын дарга болон 40 хувь гэсэн нөхөд МАН-ын бодлогыг сөрсөн болж харагдаж байгаа тул асуудал өндөр авч маргаан эхэлж буй юм. Тэгвэл 40 хувийг өнөөгийн 126 гэсэн тоонд харьцуулахад эмэгтэй 31-32 гишүүн байхаар байхад энэ квотод эрчүүд бухимдаад байгаа нь бас асуудал юм.
Гэхдээ МАН-ын бодлыг баримтлахын тулд эмэгтэйчүүдийн квотыг буцааж 30 хувь болгох гэж баахан ажил удаж таарна. Нөгөөтэйгүүр улаан цайм шийдвэрээсээ ухарсан ажил хийж түмэн одонд ТЭНЭГ гэдгээ харуулахыг хүсэхгүй ч байж мэднэ.
Товчхондоо бол МАН ийм алхам хийвэл "Хүчирхийлэл үйлдэж буй”-тай агаар нэг үйлдэл болох бөгөөд рейтинг нь ч навс унаж мэдэх л юм. Тиймээс хэрхэхийг харж л байя.
https://erennews.mn/article/60445
0 сэтгэгдэл