|

Б.ПҮРЭВДОРЖ: Банкны зээлээс нэг хувийн шимтгэл авч байгааг хууль хэрэглээний асуудал байхгүй гэж үзээд Дээд шүүх хүлээж аваагүй

Б.ПҮРЭВДОРЖ: Банкны зээлээс нэг хувийн шимтгэл авч байгааг хууль хэрэглээний асуудал байхгүй гэж үзээд Дээд шүүх хүлээж аваагүй

 

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар дүгнэлт, Сонгуулийн тухай хууль зэрэг 14 хуулийн төсөл болон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ.

    Хууль тогтоох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ШӨХТГ банкны зээлээс нэг хувийн шимтгэл авч байгааг  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.  Үүнийг нь Иргэний хэргийн давж заалдах шүүх хэвээр шийдвэрлэсэн. Тийм учраас Дээд шүүхийн иргэний тэнхим хууль хэрэглээний асуудал байхгүй байна гээд хүлээж аваагүй. Харин ШӨХТГ-аас акт тавьсан ч банкууд ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.  Нэг нь зээлээс шимтгэл авч болохгүй байна. Нөгөө хэсэг нь торгууль тавьж болохгүй гэнэ.  Үүнийг аль нэг талд нь Дээд шүүх шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

0 сэтгэгдэл