|

"Дэлхий дээр харь гаригийнхан амьдарч байна"

"Дэлхий дээр харь гаригийнхан амьдарч байна"

 

Өнгөрсөн сарын 28-нд болсон "Харь гаригийнхан ба сүйрсэн нисдэг биетүүд” бага хурлын үеэр Стэнфордын их сургуулийн Профессор, Доктор Гарри Нолан "Харь гарагийн хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа” гэж хэллээ.

Тодруулбал, "Стэнфордын их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр унасан, сүйрсэн үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ажиглан, судалж ажилладаг. Мэргэжилтнүүдийн ажиглаж байгаагаар дэлхий дээр харь гарагийнхан ирсэн бөгөөд одоо ч энд байгаа. Энэ бол 100 хувь байх боломжтой зүйл” гэжээ.

Доктор Гарри Нолан нь нэр хүндтэй эрдэмтэн бөгөөд Нобелийн шагналд нэр дэвшиж байсан удаатай. Тэрбээр өмнө нь АНУ-ын Конгресст харь гаргийн амьдралын талаарх сонсголд оролцож байсан.

0 сэтгэгдэл