|

ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан хэргийг шалгаж байнаЦагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоглоомын талбай дээр "Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоон тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

0 сэтгэгдэл