|

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "2016 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 02:00-04:00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэг”-т холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилах ажиллагаа явуулж байна.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу дээрх хэрэгт холбогдуулан уг зураг дээрх этгээдийн эрэн сурвалжилж байна.
Иймд эрэн сурвалжилж буй этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандана уу. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.

0 сэтгэгдэл