|

П.БАЯРМАГНАЙ: Бид 700 мянган төгрөгийн цалингаараа арай гэж амьдарч байна. Сайд таны хувьд энэ мөнгө нэг өдрийн хоол

П.БАЯРМАГНАЙ: Бид 700 мянган төгрөгийн цалингаараа арай гэж амьдарч байна. Сайд таны хувьд энэ мөнгө нэг өдрийн хоол

 

Соёл урлагийн салбарын ажилтнууд цалин нэмэх асуудлаар жагсаал хийгээд буй. Тэгвэл өнөөдөр 13:00 цагаас ДБЭ-ийн театрт Соёлын сайд Ч.Номин соёл урлагийн салбарын ажилтнуудтай уулзалт хийж байна.

Энэ үеэр дуучин П.Баярмагнай"Сайд аа нэг зүйл байна, Бид бүхэн 21 аймаг, Улаанбаатар, төрийн наадмын нээлт хаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлээд жагсаж байгаа гэдгийг та ойлгож байна уу. Та жилийн дотор үе шаттайгаарцалин нэмнэ гэж байна. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд бид нар наадам хүртэл ингэж жагсаж чадна. Наадам гэхэд бид нарын цалинг хамгийн багадаа 1 сая 500 мянга болгохгүй бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт хаалтгүй наадам та нар өөрсдөө хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эхнээс нь сурч эхлээрэй. Сая Батнайрамдал найруулагч хэллээ. Бүх аймгийн урлаг соёлын салбарынхныг энд авчрах хэрэгтэй бол бүгдээрээ ирэхэд бэлэн байгаа. Бид нар 700 гаруй мянган төгрөгийн цалинг хоёр хувааж амьдарч ирсээр боллоо. Та өөрөө энэ мөнгөөр нэг л өдөр хоол авч идэх байх"гэлээ.


0 сэтгэгдэл