|

Архангай аймгийн Хашаат сумын сурагчдын дотуур байрны дээвэр хүчтэй салхинд унажээ


Архангай аймгийн Хашаат сумд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сурагчдын дотуур байрны дээвэр салхинд хууларчээ.
Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д тавдугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн орчимд түр зуур 22-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурчээ. Хүчтэй шороон шуургын улмаас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тус сургуулийн захирал тавдугаар сарын 11-ний өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл