Перугийн төв бүсийн Уанкайо хотын нэг дэлгүүрээс Ням гарагийн шөнө гурван этгээд дэлхийд алдартай брэндүүдийн 200 ширхэг пүүзийг хулгайлсан байна.
Гэвч тэдгээр нь бүгд зөвхөн баруун хөлийн буюу өрөөсөн пүүз байсныг дэлгүүрийн эзэн ярьжээ.
Алдагдсан барааны үнийн дүн 50,000 соль ($13,400) болсон байна. Харамсалтай нь хулгайч нар үүнээс ашиг олох боломжгүй болжээ.
Ням гарагийн шөнийн 3:30 цагийн үед гурван этгээд дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж ороод хайрцагтай пүүзнүүдийг гурван дугуйт мотоциклд ачиж явсан нь хяналтын камерт бичигдсэн байна.
"Бид уг гэмт хэрэгтэй холбоотой баримтуудыг цуглуулж дууссан. Хачирхалтай нь тэд зөвхөн баруун хөлийн пүүзнүүдийг хулгайлсан байна. Дүрс бичлэг, хурууны хээг ашиглан тэднийг илрүүлэх боломжтой” гэж цагдаагийн газрын дарга Эдуан Диаз орон нутгийн хэвлэлд ярьжээ.
0 сэтгэгдэл