|

Хятад улс энх тайван хөгжлийн замаар дэлхийн хөгжилд хүч нэмнэ


Саяхан амжилттай болж өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурлын үеэр дарга Ши Жиньпиний ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс хийсэн тайланд “Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах гадаад харилцааны бодлого зарчмыг цаг ямагт баримтлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг ахиулахад хүчин зүтгэнэ” хэмээн онцолсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд хүрчээ. Шинжээчид энэ нь Хятадын энх тайван хөгжлийн орчин цагийн замаар гуйвшгүй замнах шийдвэр, зориг илтгэлийг харуулж байгаа бөгөөд ХКН дэлхийн энх тайван хөгжил дэвшил болон цэцэглэлд илүү их хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
  Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталсаар ирсэн нь түүхэн сэнхрүүлэл, мөн Хятадын үндэстнүүдийн энх тайвныг эрхэмлэх уламжлал, хамгийн чухал нь цаг эриний хөгжлийн урсгал ба улс орных нь үндсэн ашиг сонирхлоос болсон бодлоготой шууд холбоотой юм. Мэдээж Хятадын үндэстнүүд хоцронгуй, хөгжил буурайгаасаа болж хүчирхэг гүрний дарлал, дайн дажны зовуурийг амсаж байсан гашуун түүхтэй учир энх тайвны эрхэм нандин чанарыг хэнээс ч илүү сайн мэдэрдэг бөгөөд өөрийн өнгөрүүлсэн зовлонгоо бусад улс орны ард түмэнд дахин амсуулахыг огт хүсдэггүй юм.
 Энх тайван хөгжлийг эрхэмлэх нь нэгэнт өнөө цаг үеийн гол сэдэв болоод байгаа төдийгүй дэлхийн улс орны ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл болоод байна. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хороо нь дэлхий дахины өнцгөөс их гүрний үүрэг хариуцлагыг өндөрт тавих ёстой болохыг удаа дараалан онцлон тэмдэглэж, энэ хүрээнд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх гадаад харилцааны бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. ХКН-ын XVIII их хурлын үер хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг анх санаачлан гаргаж, өөрийн орны эрх ашгийг эрхэмлэхийн зэрэгцээ бусад улсын зүй ёсны ашиг сонирхлыг ч харгалзан үзэж, өөрийн орны хөгжлийг эрэлхийлэхийн зэрэгцээ бусад орны хөгжлийг мөн харгалзан үздэг байх ёстой” хэмээн дурдсан байдаг.
  Энх тайван хөгжлийн замыг баримтлах нь Хятад улсыг орчин үеийн болоход ахиц дэвшил гаргасан төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд хүчтэй эерэг эрч хүч сэлбэж байна. Сүүлийн арван жилд Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн дундаж хэмжээ 38.6 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх хөдөлгөгч хүч болжээ. Хятад улс олон талт үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлэхээс авхуулаад шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулахыг түлхэн ахиулах хүртэл дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүйн санаачилгыг дурдсанаас аваад “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах, дэлхийн засаглалын тогтцын өөрчлөлт бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох хүртэлх бүх үйл явцад Хятад улс өөрийн бодит үйл ажиллагаагаар дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулсаар ирсэн билээ. Өнөөдөр дэлхий нийт зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлтөд өртөж байгаа хэдий ч энх тайван болон хөгжил хэмээх цаг үеийн сэдэв өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хамтран ажиллах, хамтдаа хөгжих түүх өөрчлөгдөөгүй хэвээр байна. Өдөр ирэх тусам хурцдаж дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа сорилтуудын өмнө дэлхийн улс орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, энх тайван хамтын ажиллагаа, эрх тэгш харилцах, нээлттэй багтаамжтай байх, хамтдаа хожих, хамтдаа хуваалцах түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийг баримталбал сая тогтвортой хөгжилд хүрч, энх тайван хөгжлийн замаар хамтдаа цаашид урагшилж чадна. Хятад улс цаашид олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлэн, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулагч хэвээр байх бөгөөд дэлхийн хөгжилд Хятадын хүчийг нэмэрлэх болно.
 
Зохиогч:
Хасмөчир
Найруулагч:
Хан Хуншя
Эх сурвалж:
Солонго

0 сэтгэгдэл