|

Ерөнхий сайд төсөвтэй холбоотойгоор гишүүдийн асуултад хариулна

УИХ-ын чуулганы өнөөдөр /10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэнэ. Хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж, 2023 оны төсөвтэй холбоотой гишүүд асуулт, хариулт үргэлжилсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нар, холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулт өгч байгаа.  Өнөөдөр ч Ерөнхий сайд үргэлжлүүлэн гишүүдийн асуултад хариулт өгнө. 
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар
  • ·Бусад асуудлыг хэлэлцэнэ.

0 сэтгэгдэл