Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн,
1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч,
1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга,
2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд,
2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд,
2007-2008,
2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Мөн өнөөдрийн чуулганаар
- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар;
- Улсын Их Хурлын гишүүн Д.ЭрдэнэбатаасМонгол Улсын Ерөнхий сайдад хандан "Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөнийболон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох. юм.



















.jpg)








.jpg)
























173 сэтгэгдэл