Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах гэх мэт хүний язгуур эрх, цаашлаад үндэсний баялаг болсон мал төрийн хамгаалалтанд байна зэрэг хуулийн үндсэн заалтууд зарим бүс нутагт онц ноцтойгоор зөрчигдөөд олон жилийн нүүрийг үзжээ. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ор тас орхигдсон гэдгийг эндээс харж болох юм. Тухайлбал, сүүлийн үед олны анхаарлыг татаж буй малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа мах ямар ч хяналтгүйгээр Улаанбаатар хот руу нийлүүлэгддэг гэх бас нэгэн баримтыг энд дурьдаж байна.
Цуврал №3 Үргэлжлэл бий...
Эх сурвалж:bolod.nb
0 сэтгэгдэл