|

Төрсөн эгч нараа хүчирхийлсэн этгээдийг саатууллаа

 

Төрсөн эгч нараа хүчирхийлсэн этгээдийг саатууллаа

 

Архангай аймагт өөрийн төрсөн эгч нараа удаа дараа хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт "Төрсөн дүү маань хүчирхийллээ” гэх гомдол мэдээлэл иржээ. Иргэний гомдлын мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Архангай аймгийн Хайрхан суманд оршин суух хаягтай 41 настай эрэгтэй М гэгч нь өөрийн төрсөн эгч болох 52 настай Э, 54 настай М нарыг хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа ба Архангай аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

https://hadaas.me/p/34099

0 сэтгэгдэл