|

"Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөв

 

 

"Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөв

 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Архангай аймгийн удирдлагууд болон хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл "Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Архангай аймгийн хэмжээнд лам голдуу 3000 орчим хүн хэлмэгдсэн гэх тоо бий. Энэ оны хувьд аймгийн хэмжээнд хэлмэгдэгсдийн ар гэр бүхий 11 хүнд нөхөх олговор олгосон байна. Мөн 9 хүний материал бүрдээд байгаа ажээ.

Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэдэг болсон. Тодруулбал 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 


1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байдаг аж.  

Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ. 


0 сэтгэгдэл