|

Архангайд уулархаг газраар цас орно

 

 

Архангайд уулархаг газраар цас орно

 

Архангай аймагт энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар бороо, 5, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.


0 сэтгэгдэл