Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл 18хувиар өссөн бол Архангайаймагт буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрөгч 5-р сарын 20-ныбайдлаар гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 134 бүртгэгдсэнийгөнгөрсөн онтой харьцуулахад 45,4хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 12 бүртгэгдэж, өмнөх оноос 16,8хувиар буурсанбайна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа шалтгааны ихэнх хувийг архидалт эзэлж, хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа хүчирхийлэл үйлдэх нэг шалтгаан болж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх хувийг ажилгүй иргэд эзэлж байна. Аймгийн Цагдаагийн газраасгэр бүлийн хүчирхийллийг бууруулах олон талт арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд хуулийн мэдлэг олгоход анхаарч ажиллаж байна. Эдгээр арга хэмжээг авахад төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын идэвхтэй үүрэг, оролцоо чухалбайна гэдгийгЦагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, хошуучЗ.Баярсайханмэдээлэв.
0 сэтгэгдэл