УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн "Түр хороо" байгуулах асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Түр хороо байгуулахыг дэмжиж байна. Хот гэдэг том айлын асуудлыг шийдэх гэж байгааг дэмжинэ. Гэхдээ энэ том айлын асуудлыг шийдэхээр байгуулагдаж байгаа Түр хорооны даргыг яаж сонгох вэ. Ямар шалгуур байх вэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Түр хорооны гишүүд томилно. Анх энэ асуудлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилсан. Тэгэхээр ажлынхаа хажуугаар цаг заваа, сэтгэл зүрхээ зориулаад ажиллах хүн л болох байх. Хууль санаачлагч өөрөө санаачилгатай ажиллах байх" гэв.
Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн 51.3 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Чуулганы хуралдаан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /-ийг хэлэлцэхийг хойшлуулсанаар чуулганы хуралдаан өндөрлөв.
0 сэтгэгдэл